logo
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхэд бэлэн гэв

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхэд бэлэн гэв

2011/08/31
Хоёр хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн хэмээн нийслэлийн удирдах ажилтнуудын цугларалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр танилцууллаа. Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуульд 210,8 мянган сурагч суралцах аж. Үүнээс нэгдүгээр ангид 17800 сурагч элсэх юм байна.
Тэдэнд 9,4 мянган багш нар эрдэм ном заах аж. Хичээлийн шинэ жилд 31 цэцэрлэг, 11 сургууль шинээр үйл ажиллагаагаа эхэлж, 160 гаруй тогтмол ажлын байр бий болжээ. Түүнчлэн 520 сургууль, цэцэрлэг, 200 гаруй их, дээд сургууль нээлтээ хийх нь. Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас амьдралын баталгаажих түвшингээс доогуур амьдралтай 2800 хүүхдэд хичээлийн хэрэгслийг бэлэглэжээ. Сүхбаатарын талбайд өнөөдөр, маргааш хичээлийн шинэ жилтэй холбоотой үзэсгэлэн худалдаа гаргах юм байна. 26 цэцэрлэг, 16 сургууль, хоёр спорт зааланд урсгал засвар хийсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн засвар хараахан дуусаагүй ч хичээлийн шинэ жилийн нээлтэд ямар нэгэн саад учруулахгүй юм байна.
Дашрамд дурдахад, есдүгээр сарын 15-наас сургууль, цэцэрлэг, аравдугаар сарын 1-нээс орон сууц, албан байгууллагуудад халаалт өгч эхлэхээр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш