Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа талаар Японы Майничи сонин анх мэдээлсэн. Үүнээс хойш цөмийн хаягдал гэх нэр томъёо хаваржин зунжин моодонд орж, одоо нэгэнт чихэнд танил дотно сонсогддог болчихоод байна. Гэтэл төрийн хар хайрцагны бодлого атгадаг эрхмүүд бүлх залгичихаад дуугарч өгдөггүй өнөөг хүрэв. Галт тэрэг хэдийнэ хөдөлчихөөд бодит үнэн дэлгэгдэх дээрээ тулсан үед сая нэг юм Ерөнхий сайд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын сандал ширээтэй нь ярихаар болов.
Манайх 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг УИХ-аар баталж байлаа. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгvй байдлыг хангах, хvн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөнөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших аж. Улмаар Цөмийн энергийн газрыг байгуулж, Тэргvvн шадар сайдын эрхлэх ажлын хvрээнд багтаан ажиллуулж байгаа ч ахиц дэвшил төдийлөн ажиглагдахгvй байгаа юм. Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Цөмийн энергийн газрынхан яг ямар ажил хийж байгаагаа болон ураны орд, цацраг идэвхт бодистой зvй бусаар харьцсан этгээдvvдэд хууль тогтоомжийн хvрээнд хэрхэн арга хэмжээ авч байгаа зэрэг асуудлаар огт мэдээлэл хийдэггvй. Гаднын хөрөнгө оруулалттай болон дотоодын ямар компаниуд хайгуул хийж байгаа талаар ч олон нийтэд мэдээлэл бага байна. Үнэндээ С.Энхбат дарга Цөмийн энергийн газрыг толгойлсоор нүдэнд үзэгдэж, гарт баригдаж зүйл юу хийсэн билээ. Орос Монголын хамтарсан “Дорнод Уран” компани байгуулагдсан нэртэй, лицензийн асуудлаас болоод ажил нь урагшаа явах бүү хэл таг зогссон. “Хан ресурс” компанийн лицензийг Дорнод-Уранд харьяалуулснаас Хан ресурсынхан Цөмийн энергийн газрыг шүүхдээд гацаанд орсон гэж байгаа. Энэ мэт олон жишээ бол тав арваараа байна. Эцсийн бүлэгтээ Монгол Улсын засгийн газар хэлсэн, гэрээлсэндээ хүрдэггүй гэдэг имижийг дэлхий нийтэд тодруулж өгч байгаа хэрэг. Дээр нь гадаад дотоодын хэвлэлүүдээр гараад байгаа цөмийн хог хаягдлын талаар бол бүр ч таг юмаа. Дуугүй байна гэдэг “Но”-той хүний шинж гэдэг дээ.
Гэтэл Монголд цөмийн хаягдлын агуулах барих гурван улсын гэрээ үндсэндээ батлагдах шатандаа орсон гэж нотлох эр сурвалжууд байх юм. Үүнийг ор үндэсгүй гэдгийг нь хэн ч яг таг батлахгүй байна бас. Харин Судлаач А.Саруул “Япон, Америкийн холбогдох албаныхантай манай Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин нар урьдчилсан байдлаар уулзаж, санал солилцож байсан. Мөн ахмад дипломатч Луузан дараа нь тэдний ярьсны дагуу Япон, Америкийн цөмийн энергийн албаныхантай уулзаж, хэлэлцээрийн эхний шатны зүйлсийг тохиролцсон” гэх баримт дэлгээд байна.
АНУ цөмийн хаягдлаа Монголд булшлах гэж байгаа тухай яриа анх өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр Карнегийн олон улсын цөмийн бодлогын бага хурлын үеэр гарчээ. Энэ хуралд Америкийн төрийн департментын Цөмийн энерги, аюулгүй байдлын газрын дарга Ричард Стрэтфорд оролцохдоо олон улсын цөмийн хаягдал агуулах цэгийг Монголд барих гэж байгаа тухайгаа ам алдсан байна. Тэрээр хэлэхдээ “Америкийн албаныхан Монголтой цөмийн салбарт хамтран ажиллах 123 дугаар гэрээ байгуулахаар ярилцаж байгаа бөгөөд тэрхүү гэрээнд олон улсын цөмийн хаягдлыг зарим хэлбэрээр Монголд булшлах тухай асуудал ч багтсан” гэжээ. Хэдийгээр энэ бүхнийг Америк, Монголын талын эрх баригчид үгүйсгэж байгаа ч гэсэн хоёр орон өнгөрсөн онд цөмийн технологи, түүн дотроо цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хог хаягдлын менежментийн асуудлаар хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсныг мартаж боломгүй байна.
Монгол улс Олон улсын цөмийн энергийн хамтын нөхөрлөлийн байгууллагад ажиглагч гишүүн бөгөөд ураны нөөц ихтэй тул ийм гэрээнд хамрагдах боломжтой юм. Гэвч монголчууд цөмийн ямар ч туршлагагүй. Ийм атал дээрх санамж бичигт гарын үсэг зурсан хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ажээ. Төрийн өндөрлөгүүдийн түвшинд ч бас Г.Занданшатарын энэхүү цөмийн хаягдлын асуудлаар дур мэдэн шийдвэр гаргасан явдлыг хүчтэй ярилцаж эхэлсэн бололтой. Харин Г.Занданшатар сайд одоо ямар мэдэгдэл хийх бол.
Ерөнхий сайд асан С.Баяр 2008 оны 4 дүгээр сард Австри улсад ажлын айлчлал хийхдээ ноён М.ЭлБарадейтэй уулзсан юм. Уулзалтын үеэр ураны ордыг ашиглах, олборлох, Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээгээр боловсруулах, бусад улс оронтой энэ чиглэлээр хамтрах талаар санал солилцож зарим асуудлаар дэмжлэг туслалцаа хүссэн. Ноён Мохамед ЭлБарадей хэлэхдээ “Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай хуулийн төсөл сайн болсон. Энэ салбарт Монгол Улсын Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг ч дэмжиж байна. Цаашид ураны олборлолт, худалдаа, эрчим хүчний хангамжийн үнэлгээ, хорт хавдар, цахилгаан эрчим хүч, хяналтын байгууллагын бие даасан байдалд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр Олон улсын атомын энергийн агентлаг Монгол Улсад байнга тусламж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана” гэж байсансан.
Олон улсын атомын энергийн агентлаг 1957 онд байгуулагдсан. Цөмийн салбарын хамтын ажиллагааны дэлхийн төв - олон улсын байгууллага юм. Агентлаг нь цөмийн энерги болон технологийг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ашиглах зорилготой байдаг. Уг байгууллага нь:
1. Цөмийн материалыг энх тайвны зорилгоор ашиглаж байгааг шалгах зорилгоор хууль эрх зүйн гэрээний дагуу баталгааны хяналт явуулах
2. Аюулгүй ажиллагааны норм, стандартыг тогтоох, заавар, дүрэм боловсруулах, тэдгээрийг гишүүн орнуудад хэрэглэх үйлчилгээ үзүүлэх
3. Цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбарт хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр ажилладаг юм.
Гэтэл худал үнэн таамаг, баримт дэлгээд байгаа асуудлаар энэ байгууллагад Манай улс, Цөмийн энергийн газар, асуудал эрхэлсэн элчин сайд нь яагаад хандахгүй байна вэ. С.Энхбатыг түлхэж унагаад оронд сууна хэмээн онгирч, Стэнфордод ногоотой шөл идсэнээ гайхаад яваа хатагтай А.Ундраа улс эх орны өмнө тулгамдаад байгаа энэ ноцтой асуудалд яагаад бодитойгоор хандахгүй байна вэ. Зарим эх сурвалжууд хатагтай А.Ундараа монголд цөмийн хаягдал булшлах асуудлыг дэмжиж, томоохон мөнгөний наймаа эхлүүлж, дунд нь С.Энхбат, Г.Занданшатар нараар туг тахисан байж болох талтай гэж хардаж байгаагаа үгүйсгэхгүй, тийм тохироо ч хийгдсэн баримт нь дээр дурдсан гурван улсын гэрээ гэж үзэх болж. Үнэн эсэхийг элчин сайд та өөрөө хариулж болгоовол зохилтой санагдана. Хэрэв худал гэж үзэж байгаа бол асуудал эрхэлсэн элчин сайдаар ажиллаад юу бүтээснээ олон түмэнд тайлагнаж, Цөмийн хаягдал булшлах гээд байгаа гурваг улсын гэрээг ямар учиртай болохыг хэлж өгөх хэрэгтэй байна.
Ямар ч байсан энэ мэт хурга, төлгөн дарга нарын буянаар Монгол улсын Цөмийн энергийн салбар нэр хүндээ алдаж, урагшилдаггүй, унадаггүй үхмэл байдалд орчихоод байна.
Ашигт малтмалын тухай албан ёсны мэдээнд дурдсанаар Монгол орны нийт нутаг дэвсгэрт ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжилт цэг байдгийг тогтоожээ. Эдгээрээс харахад манай орны зvvн, зvvн өмнөд болон төвийн бvсэд харьцангуй сайн судлагдсан бөгөөд нийт 1.4 сая тонн ураны тойм нөөцийг тэмдэглэсэн байна. Эндээс манай улс ураны нөөцөөр дэлхийд 15-д орж байгаа юм. Монгол Улсын ураны нөөцийг хамтран ашиглах талаар хөрш болон гуравдагч гvрнvvдээс саналууд ирсээр байдаг. Энэ тал дээр идэвхтэй хамтран ажиллах санал тавьдаг улс бол ОХУ, АНУ, Франц зэрэг улс юм. Гэтэл уран гээч нь энхийн зорилгоор зvй зохистой ашиглавал тийм ч аюултай зvйл биш хэмээн зарим мэргэжилтнvvд vздэг. Харин ч байгаль орчинд ээлтэй, эрчим хvчний найдвартай эх vvсвэр болдгийг олон улсын туршлага харуулчихсан гэх мэдээлэл байдаг.
Хамгийн гол нь Монгол улс өөрийн олборлосон ураны хаягдлаа буцаан авах нөхцөлтэйгөөр экспортлох хэлцэл хийж байгааг парламентын эрхэм гишүүн хэлсэн нь сонины хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ.
Ер нь уранаас айж, болгоомжилсоор vлдэх vv, эсвэл ойлголтоо цэгцэлж, олборлох, ашиглах талаар алхам хийх vv гэдгээ шийдэх цаг ирж. Тэгээд ч Монголчууд хүний хогийн сав болж байхаар өөрсдөө уранаа зүй зохистой ашиглаад, өөрсдийнхөө хогийг булаад хэвтсэн нь сэтгэлд сэвгүй авар байж мэднэ. Харин А.Ундраа мэт нь дунд нь ажиллаад “манай ураны хог” гээд “гадаад хог” тээвэрлэж ирээд булчихгүй л бол шүү дээ.
Э.Болор
www.shuum.mn