logo
III, IV хорооллын автобусны буудлын тохижолтын ажил дууслаа

III, IV хорооллын автобусны буудлын тохижолтын ажил дууслаа

2013/11/02

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 68 гудамж талбайг хамруулан 318 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийхээр болсон билээ.

Энэхүү ажлыг зургаан зэрэглэлээр гаргасан зураг төслийн дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ажээ. Үүнтэй уялдуулан нийслэлд анх удаа “Хөгжлийн Төлөө Түншлэл” Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтад “MCS” групп, “Оюутолгой” ХХК,“Таванбогд” групп, “G Mobile” корпораци, “Bluemon” ХХК, “Алтантариа” ХХК зэрэг зургаан аж ахуйн нэгж оролцож, гурван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр хотын Захирагчтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

Улмаар нийслэлийн ойн өдрийн өмнөхөн “Орчлон констракшн” III, IV хорооллын автобусны эцсийн буудлын 10000 ам.метр талбайг 500 сая төгрөгөөр тохижуулж дууслаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш