УИХ-ын гишүүний тавьсан асуулгын хариуг хугацаа хэтрүүлсэн, хожимдуулсан хэд хэдэн жишээг ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас гаргажээ.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас 2013 оны төсөв, Хөгжлийн банкны зээл болон “Чингис” бондын хөрөнгөөр энэонд санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайдад тавьсан асуулгын хариуг хуульд заасан хугацаанаас 89 хоногоор хэтрүүлжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас Зам тээврийн, Боловсрол, шинжлэх ухааны, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан асуулгуудын хариу 27-87 хоногоор хожимдож байна. Тэрбээр сургуулийн хүүхдийн дотуур байрны хангамжийг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилгын биелэлт, 2013-2016 оны улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймагт хийх зарим зам, гүүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явц, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос гаргасан 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5 тогтоолын хэрэгжилтийн талаар асуулгууд тавьжээ.