logo
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлж дууслаа

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлж дууслаа

2013/11/02

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ-аас 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр баталсан. Ингэснээр 1990-1995 онд ажилласан жил нь тасарсан иргэдийн хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар бодож, нөхөн төлсөнд тооцуулах боломжтой болсон юм.

Шимтгэл нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг 2012.11.15-наас 2013.10.01-нийг хүртэл орон даяар зохион байгуулсан. Улсын хэмжээнд 494,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасны 24% нь 5 хүртэл жилээр, 76% нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмжээ. Энэиргэдийн 45,6% нь эрэгтэйчүүд, 54,4% нь эмэгтэйчүүд байна. 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд иргэд 31,1 тэрбум төгрөгийг нөхөн төлсөн байна. Шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгоно.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш