Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжсэн, гүйцэтгэл сайтай яваа ажлуудын тоонд цахилгаан, дулааны станцуудын ажил багтаж байна. Амгалан ДС-ын барилга угсралт 70%-ийн гүйцэтгэлтэй байна. Вагон хөмрөгч, яндан, уутатба цахилгаан шүүлтүүрийн сууриуд болон үндсэн 3 зуухны цутгалт бүрэн дуусчээ. Харин “ДЦС-3” ТӨХК-ийн 50 мВт өргөтгөлийн барилга угсралт болон турбин генераторын үйлдвэрлэлийн явц 72%-тай байна.