Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ нь Хятадын шинэ үеийн удирдлага сонгогдсоноос хойш манай талаас өндөр, дээд түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал байсан учир хоёр талаас ихээхэнач холбогдол өгснийг тодотголоо. Хоёр улсын цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хамтын ажиллагааны боломжийг өргөн хүрээнд ярьж, тодорхой зорилт, төлөвлөгөө дэвшүүлсэн нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд томоохон түлхэц үзүүллээ гэж дүгнээд, айлчлалын дүнг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хамт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.