Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажил олгогчийн шаардлага өсөхийн хэрээр ажиллах хүчний ур чадварыг богино хугацаанд дээшлүүлэх сургалтын шинэ арга барил шаардагдаж байна. Энэ чиглэлээр хамгийн үр дүнтэй арга технологийг санал болгож, хамтран хэрэгжүүлдэг "Дэлхийн ур чадвар олон улсын байгууллага" (World Skills International)-дгишүүнээр элсэх тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Энэ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Энэ оны 7 дугаар сарын эхээр ХБНГУ-ын Лайпциг хотноо болсон "Дэлхийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс туршлага судлаад ирсэн яамд, мэргэжлийн холбоод, Хөдөлмөрийн төв бирж, сургалтын байгууллагуудын зүгээс хамтын ажиллагааны энэ саналыг дэвшүүлсэн юм.
Олимпийн наадамтай дүйцэхүйц нэр хүнд, өрсөлдөөнтэйтус тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн ур чадвар олон улсын байгууллагатай манай талсүүлийн хоёр жил харилцаж, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар ярилцжээ. Мэргэжилтэй ажилтны ур чадварыг үнэлж дүгнэх, шилдгүүдийг өндөр үнэлгээтэй ажлын байртай болгоход энэ байгууллагын жишгийг авч хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам өнгөрөгч 9 дүгээр сард"Монгол ур чадвар 2013" тэмцээнийг мэргэжлийн дөрвөн чиглэлээр зохион байгуулсан юм.