“11 11” төвд энэ 7 хоногт 584 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс Нийслэлтэй холбоотой асуудлаар 275 иргэн ханджээ. Хотын захын дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байгаа нь хүндрэлтэй байгаа талаар, зарим байрнуудад халаалт байхгүй, мөн хогны уут айлуудад тарааж байгаа нь мөнгө үрсэн хэрэг гэж үзэж буйгаа иргэд хэлжээ.
Групп тогтоолгосон хүмүүст сар бүр олгодог 140,000 төгрөг олгогдохгүй байгаа талаар цөөнгүй иргэн хандсан байна. Үүнд, 2013 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан тухайн жилд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийг тухайн аймаг, дүүргийн Засаг захиргааны нэгж бүрдүүлэн олгодог тогтолцоонд шилжсэн. Иймд тусламж, хөнгөлөлт цаг хугацаандаа олгогдохгүй байгаа талаар гомдлыг орон нутгийн засаг захиргааны нэгждээ хандан гаргах хэрэгтэй гэх хариултыг Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас өгчээ. Түүнчлэн, нэн ядуу болон хавдартай хүмүүст 100 хувийн хөнгөлөлттэй олгогддог эмнүүдолгогдохгүйбайгаад хариулт нэхжээ. Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах” төсөл дууссан учраас эм олгогдох ажил зогссон байна.
Мөн телевизийн сувгуудаар Солонгос кино их гарч байна гэсэн шүүмжлэлийг ирүүллээ. Энэ асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд уламжилсан бөгөөд тус хороо ССАЖЯ-тай хамтран судалгаа шинжилгээ хийж байгаа гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.