logo
Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргана

Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргана

2013/11/02

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  2013 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймгуудад гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон 17 айлд иж бүрэн гэр олгох зэрэгт зориулан Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ. Хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан гүйцэтгэлийн тайланг 2013 оны IV улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Эрчим хүчний сайд, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш