Энэ оны зургадугаар сараас Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Өмнө нь олгосон ипотекийн зээлээс 796.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16570 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 466.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 676.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10295 иргэнд 596.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.