logo
УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурь тоглогдлоо

УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурь тоглогдлоо

2013/11/05

Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, "Монгол бахархалын өдөр"-өөр УДБЭТ-ын тайзнаа  “Чингис хаан” дуурийг толилууллаа.

Монголын урлагийн дөрвөн нэрт эрхэм 10 жилийн өмнө бүтээж байсан “Чингис хаан” дуурийн гол дүрд энэ удаа шинэ залуу уран бүтээлчид оролцож,  хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилснээрээ онцлогтой байв. Тодруулбал, МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа энэ дуурийг олны хүртээл болгов.

"Чингис хаан" дуурийг Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, УГЗ Л.Эрдэнэбулган, Ардын зураач Ч.Гунгаасүх, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч нар бүтээж байсан бөгөөд УДБЭТ-ын 51 дэх  улирлын нээлтэд зориулан тоглож байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш