logo
“Хүний эрхийн боловсрол” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлагдлаа

“Хүний эрхийн боловсрол” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлагдлаа

2013/11/05

“Хүний эрхийн боловсрол” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны болзол

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт:

§   "Хүний эрхийн боловсрол” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих утга агуулсан нийтлэл, нэвтрүүлэг байх;

§  Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг таниулан сурталчлах, иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх;

§  Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;

§  Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх; 

§   Хөндөж буй асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;

§  Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай, "ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ” гэсэн бичвэрийг оруулах, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;

§  Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;

§  Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.

·Ту Зохион байгуулалт:

§  Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;

§  Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;

§  Бүтээлийг 2013 оны 12 дугаар сарын 5-ны 17 цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд ( Засгийн газрын XI байрны 504, 511 тоотод) хүлээн авна.

 Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван бүтээл шалгаруулна. Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.

      1. Телевизийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 700 000 төгрөг

Хоёрдугаар байр- өргөмжлөл, 400 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 250 000 төгрөг

     2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 400 000 төгрөг

Хоёрдугаар байр-өргөмжлөл, 300 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 200 000 төгрөг

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:
 

    Утас:(976-51) – 262752 ( Референт З.Бадмаараг);

           (976-51) – 262931 (Зааварлагч Д.Нансалмаа);

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, V давхарт.

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, 15140 Монгол Улс

Цахим хаяг: www.mn-nhrc.org

Цахим шуудан: info@mn-nhrc.org

Фэйсбүүк хаяг: www.facebook.com/МонголУлсын Хүний эрхийн Үндэсний Комисс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш