ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Алан хядагчдын учруулсан хохирлыг тэдний гэр бүлийнхэн барагдуулах" заалт бүхий шинэ хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан тухай "BBC" мэдээллээ. Ингэснээр аливаа алан хядах үйл ажиллагааг зохион байгуулсан этгээдүүд болон тэдний төрөл садангийн өмчийг төр хураан авах механизм бий болж, алан хядах үйл ажиллагаанаас учирсан хохирлыг дээр дурдсан хүмүүсийн хөрөнгөөр барагдуулах нөхцлийг бүрдүүлж байгаа ажээ.
Мөн алан хядах ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн, ийм төрлийн байгууллага удирдсан, гадны улсад гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон ямар ч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт шинэ хуульд тусгагдсан байна. Энэ хуулийн төслийг ерөнхийлөгч Путин парламентад өргөн барьсан бөгөөд өнгөрсөн 9-р сард Төрийн Думаар хэлэлцүүлсэн аж. Хуулийн төслийг парламентын дийлэнх гишүүд дэмжсэнээр өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/