УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ сарын 2-ны өдөр УИХ-ээс “Атар өргөө” компаний бүтээгдэхүүн болох “Хөх тарианы мөөхий” худалдан авчээ. Харин тухайн бүтээгдэхүүнээс олсны тасархай гарч ирсэн байна. Тэрээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “11 сарын 2 нд УИДэлгүүрээс авсан Атар өргөө компанийн бүтээгдэхүүнээс олсны тасархай гарч байх юм” хэмээн зургийг нь оруулжээ.
Урьд нь үндэсний үйлдвэрлэлийн талх, хиамнаас яс, үс, шархны лент хүртэл гарч байсан. Харин энэ удаад боовноос олс гарсан байна. Энэ нь мэдээж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг эрүүл хүнс үйлдвэрлэж чадахгүй, үйлдвэрлэлээ хариуцлагагүй явуулж байгаатай холбоотой биз. “Атар өргөө” компаний мөөхийний савлагаан дээр нь “Эрүүл монгол хүн, Эрүүл хүнс Атар өргөө” хэмээн уриа лозон бичжээ. “Эрүүл монгол хүн” хэмээх уриаг анх одоо эрх барьж буй АН-ыхны гаргаж ирж байсан. Гэтэл тэдний энэхүү уриа нь эрүүл бус хүнсэн дээр тууж явах юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ хэмээн эрх баригчид байнга ярьдаг. Харин хүсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, хэрэглэгчдэд эрүүл аюулгүй хүнс хүргэж чадаж буй эсэх дээр анхаарал хандуулах хэрэгтэйг “Атар өргөө”-гийн хөх тарианы мөөхий харууллаа.
Н.Батаа
Эх сурвалж: new.mn