logo
Зодуулсан гэх Д.Дагвадоржийн хэргийг шалгаж байна

Зодуулсан гэх Д.Дагвадоржийн хэргийг шалгаж байна

2013/11/06
Их аварга Д.Дагвадоржийг Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “VLVT” шөнийн цэнгээний газар зодуулсан гэх мэдээлэл цацагдсан. Түүнийг “VLVT” шөнийн цэнгээний “Жинхэнэ аймшгийн хаалттай Halloween”  нэртэй шоунд оролцож байхдаа “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнд зодуулсан гэх. 

Харин уг мэдээллийг цацагдсан даруйд Их аварга Д.Дагвадорж үгүйсгэсэн тайлбар хийсэн юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад ““Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа” гэв. Юутай ч зодуулсан гэх Их аваргын хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Үндэстэн.мн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш