logo
Ерөнхий сайд Оксфорд бизнес группийн 2014 оны тайланд ярилцлага өглөө

Ерөнхий сайд Оксфорд бизнес группийн 2014 оны тайланд ярилцлага өглөө

2013/11/06

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Оксфорд бизнес группийн Монгол дахь төслийн захирал Яна Станкова, менежер Пабло Эстевец нартай уулзаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн 2014 оны дугаарт ярилцлага өглөө.

Тус групп нь 1994 оноос дэлхийн улс орнуудын макро эдийн засагт судалгаа хийж, тайланг 30 гаруй орны 18 хэлээр хэвлүүлдэг бөгөөд манайд хоёр жилийн өмнөөс энэхүү тайлан хэвлэгдэж эхэлсэн юм.  

Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэх чиглэл өөр ямар салбарт чиглэгдэж, хэрхэн өргөжүүлэх гэж байгаа болон Чингис бондын хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа талаар тодруулж байлаа. Бизнес эрхлэх болон гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дэмжиж байгаа талаар тэд асуулаа. Өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар тодруулж дэлгэрэнгүй хариулт авлаа.

Энэхүү тайлан ирэх оны нэгдүгээр улиралд хэвлэгдэн гарах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш