Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд И.Мркичийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны 11 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд И.Дачичид бараалхаж, Гадаад хэргийн сайд И.Мркичтай хэлэлцээ хийн, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурахын сацуу Монгол-Сербийн бизнес форумд оролцоно.