logo
А- Jet компанид мэдэгдэл хүргүүлжээ

А- Jet компанид мэдэгдэл хүргүүлжээ

2013/11/06
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт өнгөрсөн сарын 18-нд А – Jet компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. А-Jet компанийн  JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэгний энэ удаагийн нислэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Учир нь нислэгийг зохион байгуулсан этгээд холбогдох газруудаас ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд ИНЕГ-ын албан эх сурвалж “хаашаа хөөрснийг мэдэхгүй” гэсэн мэдээллийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд осол болсон өдөр өгч байжээ. Иймд  Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Иргэний нисэхийн ерөнхий газар, А- Jet компани, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтэст тус тус “Дархан цаазат газарт онгоц зөвшөөрөлгүйгээр нисгэсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох” тухай албан тоот хүргүүлээд байна.

 

Эх сурвалж: БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш