logo
Авлигын эсрэг авлигагүй сайт

Авлигын эсрэг авлигагүй сайт

2013/11/06
“Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд АНУ-ын “Азийн хөгжлийн сан”ийн дэмжлэгтэйгээр www.avliga.mn сайтыг ажиллуулж эхлээд байна. Энэхүү сайтад авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа болон ил тод байдлыг илэрхийлж буй байгууллагуудын бүх мэдээ, мэдээлэл болон авлигын талаар гаргаж буй гарын авлагыг энэхүү сайтаас үзэх боломжтой юм.

Мөн уг сайтад нэгдэж, авлигын талаарх мэдээлэл, түүхийг иргэд өөрсдөө мэдээлж оруулахаас гадна эсрэг байр сууриа илэрхийлэх боломж хүн бүрт нээлттэй юм. Дашрамд дуулгахад өнгөрсөн 9-р сард МЗХ-оос Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнд хандан тус үйлдвэрийн агуулахад үлдэгдэл бараа буюу бидний хэлж заншснаар шахааны бараа ихээр агуулагдаж байгаа.

Үүнийг олон нийтэд ил тодоор дэлгэж, avliga.mn сайтад үзэсгэлэн гаргая,улмаар тус бараануудыг зохих үнээр худалдаж олсон орлогыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан залуучуудад зориулсан орон сууцны бүтээн байгуулалтад зориулъя гэсэн саналыг хүргүүлсэн. Харин өнгөрсөн 10 сарын 29-нд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн хүлээн авч уулзан, тус санаачилгыг хүлээн авч буйгаа илэрхийлэн, Авлигын үзэсгэлэнг гаргахаар эцэслэн тохиролцжээ. Энэхүү авлигын үзэсгэлэн 11-р сарын дундуур avliga.mn сайтад гарах нь тодорхой болжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш