Монголын Залуучуудын Холбооноос авлигын эсрэг залуучуудаа уриалах, хор уршиг нөлөөллийг сурталчлах талаар аян өрнүүлж, 2012 оноос тасралтгүй ажлууд хийсээр ирсэн. Азийн сангийн дэмжлэгтэйгээр avliga.mn сайтыг ашиглалтад оруулсан талаар ч бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл өнгөрсөн 9-р сард МЗХ-оос Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнд хандан тус үйлдвэрийн агуулахад үлдэгдэл бараа буюу бидний хэлж заншснаар шахааны бараа ихээр агуулагдаж байгаа. Үүнийг олон нийтэд ил тодоор дэлгэж, avliga.mn сайтад үзэсгэлэн гаргая, улмаар тус бараануудыг зохих үнээр худалдаж олсон орлогыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан залуучуудад зориулсан орон сууцны бүтээн байгуулалтад зориулъя гэсэн саналыг хүргүүлсэн.
Харин өнгөрсөн 10 сарын 29-нд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн хүлээн авч уулзан, тус санаачилгыг хүлээн авч буйгаа илэрхийлэн, Авлигын үзэсгэлэнг гаргахаар эцэслэн тохиролцжээ. Ц.Даваацэрэн захирал ийнхүү залуучуудын байгууллагын санаачилгыг зоригтойгоор дэмжсэнээрээ ажлаа авахдаа амлаж байсан өнгөрсөн хугацаанд дэлгэрсэн шахааны бизнес, авлига, үргүй зардалтай тууштай тэмцэж, үр ашгтай амжилттай удирдах болно гэсэн байр сууриндаа тууштай зогсож, хэлсэн амандаа хүрэх нь ээ.
Энэхүү авлигын үзэсгэлэн 11-р сарын дундуур avliga.mn сайтад гарах нь ийнхүү тодорхой боллоо. Олон хүн үүнийг хүсэн хүлээж байгаа, нөгөө талаараа олон ч хүний зүрхэнд цус хуруулсан үзэсгэлэн болох бизээ гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна.