logo
МЗХ 3 төслийг  УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээр дамжуулан УИХ-д өргөн барина

МЗХ 3 төслийг УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээр дамжуулан УИХ-д өргөн барина

2013/11/06
“Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб, “Залуу дугуйчин” клуб, Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо, “Canondale” дугуйн дэлгүүр, “Attilla” дугуйн дэлгүүр, Монгол дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг нэр бүхий 9 байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловруулж, 25,521 иргэний дэмжлэгийг аваад байсан билээ.

Харин  өнөөдөр тус төслийн санаачлагчид болох МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат  Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “-ийн төлөөлөгчид мянга мянган иргэдээ төлөөлөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж, төслөө  өргөн барьж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Төсөл маань өсвөр насныхан, залуучууд гээд бүх насныхны санал хүсэлтэд тулгуурласнаараа онцлогтой.  Нэг сарын хугацаанд уламжлалт цаасан болон цахим хэлбэрээр иргэдээс санал асуулга явуулж нийт 25,521 саналыг авч чадсан нь чамлалтгүй тоо. Иргэд энэхүү төслийг дэлхийн жишигт нийцсэн хоттой болох, нийслэлийн хорт утааг багасгах, эрүүл мэндэд тустай, , бие бялдараа хөгжүүлэх гээд олон талын ач тустай гэж үзсэн юм.  Мөн Бид өнөөдөр  “Авлига би авахгүй, би өгөхгүй” төсөл, “Архигүй монгол, Сумын залуусыг архинаас гаргах ” гэсэн гурван төслийг хамтад нь “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод өргөн барьж байна” гэсэн юм.  УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бидний төлөөлөл, ирээдүй хойчийн залгамж халаа болсон залуус маань “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан өргөн барьж байгаад баяртай байна.

УИХ дахь залуучуудын лобби бүлэг байгуулагдснаас хойш анх удаа залуусаа дэмжсэн төсөл орж ирж байна тиймээс энэхүү төслийг “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд даргын хувиар болон  УИХ-ын гишүүнийхээ хувиар дэмжих болно. Мөн УИХ-ын гишүүддээ дэмжихийг уриалахаас гадна хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид та бүхнийг  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж хамтран ажиллаарай. Уг төсөл хэрэгжвэл  зөвхөн эрүүл мэнд гэлтгүй олон ач тустай.

Ирээдүйд нийслэл хот маань аалзны тор мэт хэрсэн унадаг дугуйн замтай болно гэдэгт бат итгэж байна” хэмээн энэ үеэр онцоллоо.  Дашрамд дурдахад уг төсөл УИХ-аар дэмжигдэж 2014 оны төсөвт тусгагдаж чадвал Улаанбаатар хот маань 3 жилийн дотор  186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш