Холивүүдээс алдараа эхэлсэн нэрт жүжигчин Вилл Смит “Өмнөд Солонгосын рэппэр PSY-тай хамтарч дуулна” хэмээн фэнүүддээ амлажээ. Тэрээр хамгийн сүүлд тоглосон найруулагч Найт Шьямаланы “After Earth” бүтээлийнхээ сурталчилгааны ажлаар хүүгийнхээ хамт Өмнөд Солонгост очоод байгаа аж. Солонгосын шүтэн бишрэгчидтэйгээ шинэ уран бүтээлээрээ уулзаж байгаа тэрээр “Хэрвээ “After Earth” бүтээл маань ганц Солонгос гэлтгүй “Box Office”-т үнэхээр шилдгээ харуулж чадвал би рэппэр PSY-тай тайзан дээр дуулах болно” гэжээ.