ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын орлогч дарга Носков Петр Лукич тэргүүтэй төлөөлөгчид 11 сарын 7, 8 өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилж байна. Улаанбаатар хот ОХУ-ын Буриад улстай 1995 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах юм.