logo
“Талын Монгол” тоглолт болов

“Талын Монгол” тоглолт болов

2013/11/08

Монгол, Хятадын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суугаа ЭСЯ Монголын язгуур урлагийн хамтлагуудын “Талын Монгол” тоглолтыг  тус улсын Үндэсний их театрт зохион байгуулав.

Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын найруулсан уг тоглолтод “Алтан ураг”, “Алтайн оргил”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг болон Улаанбаатар чуулгын бүжигчид, уран нугараачид оролцов.

Тоглолтыг Бээжин хотод суугаа ДТГ-уудын тэргүүн нар болон дипломат ажилтнууд, Хятадын төрийн болон урлаг, соёлын байгууллагын төлөөлөгчид, Бээжин хотод сурч, ажиллаж байгаа Монгол иргэдийн төлөөлөл  1500 гаруй хүн үзэж сонирхжээ. Хятадын Үндэсний их театрын дуурийн танхимд 1 цаг 30 минут үргэлжилсэн энэхүү тоглолт үзэгчид, мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлэлт авч, Монголын язгуур урлагийн өв, соёлыг гадаадад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш