logo
“Үндэсний бууз” сүлжээний хоолноос жоом гарчээ

“Үндэсний бууз” сүлжээний хоолноос жоом гарчээ

2013/11/08
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Үндэсний бууз” сүлжээ хоолны  газраар үйлчлүүлсэн иргэний захиалсан буузнаас нь жоом гарчээ. Нэг өндөгний салат, тав, таван бууз захиалсан үйлчлүүлэгчийн авсан хоол нь хүйтэн бас мах нь шүүрхий юм шиг улаан байсан болохоор зөөгчийг дуудан буцаалгаж, шинэ бууз гарахыг хүлээжээ. Гэтэл эхний буузаа идээд дараагийн буузны гурилнаас хазаад тавьтал шөлний хамт жоом урсаад гарч ирсэн байна.
Тиймээс зөөгчийг дуудсан байна. Хоёр тогооч нь хүрч ирээд “жоом биш махны нитгэл”, “жоом биш ялаа юм биш үү” хэмээн жоомыг үгүйсгэх гэж хичээсэн байна. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр мянга үгүйсгэх гээд амжилтад яаж хүрэх вэ дээ. Нүдэн дээр нь жоом хэвтэж байхад.
Тус газрын зохион байгуулагч гэх эмэгтэй Мэргэжлийн хяналтынхан руу битгий залгаач, хохирлыг чинь барагдуулъя, 100 мянган төг өгье, 200 мянган төг өгье гэж гуйсан байна.
Үйлчлүүлэгч эмэгтэй тус газрын хана, тааз шалан дээгүүр  нь жоом бэлчдэг юм билээ гэж ярьсан байна. Харин зохион байгуулагч гэх эмэгтэй нь жоом огт байхгүй гэж хэлэхгүй, гэхдээ тэр эмэгтэйн хэлээд байдаг шиг хана туурга дээгүүр бэлчдэггүй хэмээн хариулсан байна.
Ямартаа ч үйлчлүүлэгчийн гомдлоор Мэргэжлийн хяналтын газар тус газарт шалгалт явуулж, өчигдөр үйл ажиллагааг нь зогсоосон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш