logo
Бээжинд агаарын бохирдлын хэмжээ хэт өндөр байна

Бээжинд агаарын бохирдлын хэмжээ хэт өндөр байна

2013/11/08
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээ хэт өндөр байгаагаас ажлын цагт өөрчлөлт оруулж, сургууль, цэцэрлэгүүдийн хичээл эхлэх хугацааг долоон хоногоор хойшлуулжээ. Хятадын хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг хийж байгаа ч том хот учраас дорвитой өөрчлөлт ажиглагдахгүй байгаа аж. Гэхдээ бололцоотой бүх арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, зарим үйлдвэрүүдийг хааж, автомашинуудад хязгаарлалт тавьсан байна. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул байгалийн хийг ашиглах замаар нүүрс шатаахаас зайлсхийх хатуу бодлого баримтлахаар болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш