Түүнийг дэлхийн хамгийн азгүй бэр гэж хэлэхэд буруудахгүй байхаа. Хятадын “Guangdong” аймгийн иргэн 28 настай Хи Жингжинг хоёр жил гаран эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтсэн бөгөөд гэр бүлийнхэн түүнийг нас барахын нэг цагийн өмнө хурмыг нь хийсэн байна. Хи болон түүний сүйт залуу Лу Лай нар орон нутгийнхаа засгийн газарт өндөр албан тушаалд ажилд орон, орон сууц худалдан авч, тун удахгүй хуримаа хийх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч харамсалтай зүйл болж нэг л өдөр Хи ажил дээрээ ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдэн, дахин хэзээ ч ухаан ороогүй байна.Хоёр жилийн туршид түүний гэр бүл, сүйт залуу нь эмнэлгийн орны хажуугаас салаагүй бөгөөд түүний 28 насны төрсөн өдрийг тэмдэглэж, дараа нь мөрөөдөж явсан хуримыг нь хийж хүслийг нь биелүүлжээ.Тэд сүйт бүсгүйд хуримын даашинз өмсгөн, хайртай залуутай нь гэрлүүлсэн бөгөөд үүнээс хойш цагийн дараа түүний зүрхний ажиллагаа зогсчээ.Түүний сүйт залуу ярихдаа “Бид хурим хийхийн тулд илүү цагаар ажиллаж мөнгөө цуглуулдаг байсан. Түүнийхээ энэ хүслийг гүйцээхийн тулд ийм алхам хийсэн. Тэр бол миний хувьд хэзээ ч мартагдахгүй хүн. Түүний минь бие өвдөж байсан ч тэрээр ажлаа зогсоохыг хүсээгүй нь ийм зүйлд хүргэлээ” хэмээн ярьжээ.