logo

"Есөн эрдэнийн ганжуур" дэлхийн өвд бүртгэгдлээ

2013/11/09

Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн  байна. Ингэснээр энэхүү судар нь “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд тус жагсаалтад бүртгэгдээд байсан билээ.

Тодруулга: Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм.

Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш