logo
Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна

Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна

2013/11/11

МТШХХГ-аас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг өнөөдөр  зохион байгуулах гэж байна.

Тус чуулганд анх 300 төлөөлөгч оролцуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн ч  утас болон мэйл, фэйсбүүк хуудас, чуулганы бүртгэлийн формоор дамжуулан нийт 500 гаруй хүмүүс оролцох хүсэлтээ илэрхийлсэн ажээ.

Тиймээс төлөөлөгчдийн тоог 350 болгон нэмжээ. Чуулганы үйл ажиллагааг МТШХХГ-ын вэб хуудас болох www.itpta.gov.mn болон www.chuulgan.mn сайтаар шууд хүлээж авах боломжтой ажээ. Мөн twitter, facebook-ийг ашиглан иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллах юм байна.

Өнөөдөр Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй 414 программ хангамжийн компани, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй компани байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш