logo
Монголын дасгалжуулагчдыг Европын хөлбөмбөгийн холбооны шугамаар сургахад бэлэн байна гэж Мишель Платини хэллээ

Монголын дасгалжуулагчдыг Европын хөлбөмбөгийн холбооны шугамаар сургахад бэлэн байна гэж Мишель Платини хэллээ

2013/11/11

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ дуурсгасан Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платиниг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм.

    Хүүхэд байхдаа хөлбөмбөг тоглох дуртай байсан. Мишель Платини таны тухай тэр үеэс мэддэг болсон. Дэлхийд нэр хүндтэй эрхэм хүнтэй эх орондоо уулзаж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж бодит ажлыг хийж эхлүүлээд байгаа. Монгол хүүхдүүд энэ спортоор дэлхийд өрсөлдөхүйц тамирчид болоосой гэж боддог. Үүний төлөө Засгийн газрын тэргүүний хувьд дэмжлэг үзүүлж ажилладаг гэж ярилаа.

    Мишель Платини Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа талархлаа илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь хөлбөмбөгт хайртай, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө гэсэн сэтгэлтэй байгааг сонсоход таатай байна. Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гээд Монголын дасгалжуулагчдыг сургалтад хамруулахад  бэлэн байгаа хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш