logo
Залуусын санаачилгыг дэмжвэл ОК гэсэн хариу илгээ эрхэм гишүүдээ !

Залуусын санаачилгыг дэмжвэл ОК гэсэн хариу илгээ эрхэм гишүүдээ !

2013/11/12
Дараа жилийн төсөв яригдаж буй энэ үед залуучууд иргэдийн саналыг тусган боловсруулсан төслүүдийг иргэний нийгмийн байгууллагууд хамтран УИХ-д танилцуулсан, өргөн барьсан үйл явдал өнгөрсөн 7 хоногт олны анхаарлын төвд байсан. Тодруулбал МЗХ, Монголын дугуйн Холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг нэр бүхий 9 байгууллагууд нэгдэн ,“Унадаг дугуйтай Улаанбаатар”, харин МЗХ дангаараа “Авлига, би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү, спорт уу аяны хүрээнд хийгдсэн “Архигүй Монгол, Сумын залуусаа архинаас гаргая” төслүүдийг өнгөрсөн лхагва гаригт “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ –ийн гишүүн С.Бямбацогтод тус төслийн багийнхныг төлөөлж МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй залуус танилцуулж, УИХ-д өргөн барихыг хүссэн.
 
Энэ талаар бичсэн А.Мөнхбатын жиргээ өнгөрсөн 7 хоногийн хамгийн олон дэмжлэг авсан жиргээнүүдийн тоонд зүй ёсоор орсон нь, аргагүй л хүмүүсийн хүсэн хүлээсэн асуудлууд байсныг илтгэнэ. Мөн өнгөрсөн 7 хоногт төслийн багийн залуучууд дээрх 3 төслийнхөө танилцуулга болон дэмжихийг хүссэн хүсэлтийн хамт бүх их хурлын гишүүдэд хүргүүлж, заримтай нь биеэр уулзан тайлбарласан байна. Өнөөдрийн байдлаар 20-иод УИХ-ын эрхэм гишүүд дээрх төслүүдийг дэмжихээ илэрхийлж, саналын хуудсанд гарын үсэг зуржээ. Харин өнөөдөр МЗХ-ны А.Мөнхбат ерөнхийлөгч үлдсэн гишүүдэд хандан “хэрвээ та төслүүдийг дэмжиж байвал ОК, дэмжихгүй бол хариу битгий бичнэ үү” гэсэн утгатай мэссэжийг хүртэл илгээгээд амжжээ. Иргэд залуусынхаа бодит санал санаачилгыг олон гишүүд дэмжих байх гэдэгт итгэлтэй байгаагаа тус төслийн багийнхан илэрхийлж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш