09:00 цагаас УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд тус тус хуралдана.
09.30 цагаас БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагийн Ерөнхий захирал Им Сын Об тэргүүтэй төлөөлөгчид болон ММХЕГ 2014 онд хоёр байгууллагын хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо сэдвээр лекц уншина. Утас 261425
10:00 цагаас Туушингийн 5 давхарын хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн төлөөх олон улдсын хөдөлгөөн" сэдэвт сургалт, семинар болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хийж буй энэхүү сургалтыг Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Аки Ниномия удирдан явуулна. Мөн ХАХНХЯ-ын дэд сайд Э.Тамир оролцоно. Утас: 88093607
13:00 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно.
14:00 цагаас замын нээлт болно. Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км зам, Налайх-Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 км зам, Налайх -Зуун мод чиглэлийн 25 км замууд ашиглалтанд орлоо. Замуудын нээлтйин үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн яамны сайд А.Гансүх нар оролцох болно. Нээлтийн үйл ажиллагаа Налайх - Тэрэлжийн замын уулзвар, Хоолтын төлбөр хураах цэгийн хажууд болно.