Уулзалтаар Тьерри Мариани Монгол Улсыг ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсонд баяр хүргэж хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Сайд Л.Болд Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэж буйг илэрхийлэв. Ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх болон хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тэмдэглэлээ. Мөн УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын парламентын бүлэг, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлэх боломж бүхий төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд ирэх 12 дугаар сард Украйн Улсад болох ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн ээлжит чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд оролцох болсныг мэдэгдэж, бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.