Элчин сайд З.Алтай Швед улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүд хамрагдаж буй монгол хэлний сургалттай танилцаж, эцэг эхтэй нь уулзлаа.
Энэхүү монгол хэлний сургалтыг Швед улсад амьдарч буй иргэн Д.Үзэмээ 2013 оны 2 дугаар сараас эхлэн сайн дураар, үнэ төлбөргүйгээр явуулж байгаа бөгөөд тэрээр өмнө нь Монголын ерөнхий боловсролын сургуулиудад 26 жил багшилж байжээ.
Уулзалтын үеэр хүүхдүүдийн эцэг, эхчүүд сургалтыг явуулж байгаа багш Д.Үзэмээд талархаж байдгаа илэрхийлж, хүүхдүүд нь монгол хэлээр ярьж, бичиж чаддаг болж байгаад баяртай байгаагаа хэлж байсан юм.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн тулгамдсан чухал асуудлын нэг нь тэдгээрийн хүүхдийн эх хэлний боловсролын асуудал байдаг бөгөөд оршин суугаа орныхоо сургууль, цэцэрлэгт гадаад хэлээр боловсрол эзэмшиж, монгол хэлээ сурах нөхцөл, бололцоо хомс байдаг явдал юм.
Тус улсад оршин сууж буй Монгол иргэдийн хүүхдүүд эх хэлээ эзэмшихэд нь тодорхой хувь нэмэр оруулах үүднээс Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны гишүүн яруу найрагч, сэтгүүлч, багш Банзрагчийн Энxтуяа болон сэтгүүлч, багш Батчулууны Энхтуяа нар Швед улсад амьдарч байгаа монгол xүүxдүүдийн нас, сэтгэxүй, xэлний онцлогт нийцүүлэн өөрсдийн ажлын туршлагад үндэслэн Монгол xэл сураx гарын авлагын эxийг боловсруулсан бөгөөд ЭСЯ-ны зүгээс БШУЯ-ны санхүүжилтээр xэвлүүлэx асуудлыг шийдвэрлүүлээд байгаа болно.
Цаашид дээрх сургалтыг тогтмол явуулах байрны асуудлыг шийдвэрлэх, сургалтын гарын авлагаар хангахад ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.