logo
АСЕМ-ийн Монгол Улсын байр суурийг илэрхийлэв

АСЕМ-ийн Монгол Улсын байр суурийг илэрхийлэв

2013/11/13
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохиогдож буй “АСЕМ: Өсөлт болон Хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны гүүр” сэдэвтэй Ази, Европын уулзалтын Гадаад хэргийн сайд нарын 11 дүгээр хуралдаанд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү уулзалтын хүрээнд Ази болон Европ дахь эдийн засгийн хөгжил, тогтвортой өсөлт, аюулгүй байдлын уламжлалт бус сорилтууд, хамтын ажиллагааны чиг хандлага боломж, бололцооны талаар гишүүн орнуудтай санал солилцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 11 дүгээр уулзалтад оролцох үеэр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Унгар Улсын Гадаад хэргийн сайд Я.Мартони, Финланд Улсын Олон улсын хөгжлийн сайд П.Хаависто, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтер, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн төрийн сайд Х.Cвай, Австрали Улсын “Их 20”-ын Тусгай төлөөлөгч Д.Слопер нартай хоёр талын уулзалт хийж АСЕМ-ийн хүрээнд хамтран ажиллах боломж бололцоо, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар харилцан санал солилцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш