Эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой ирээдүйн төлөө бид ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль 2011 оны 7 дугаар сарын 9-ний УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан билээ. Уг хуулийн дагуу Дээд боловсролын сургалтын байгууллагад зохих шалгуур үзүүлэлтийг хангасан буюу магадлан итгэмжлэгдсэн сургуулийн өдрийн ангид суралцаж буй суралцагч тус бүрт 70200 төгрөгийн тэтгэлэгийг суралцах хугацаанд нь сар тутам олгож байхаар заасан. Мөн өнөөдрийн буюу 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Их, дээд сургуульд эчнээ болон оройгоор суралцах оюутнуудын сургалтын төлбөрт зориулж Хүний хөгжлийн сангаас 500 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр их, дээд сургууль, коллежид суралцах өдрийн ангийн оюутнууд төдийгүй орой анги, эчнээгээр суралцагчдын хувьд бүгд Хүний хөгжлийн сангаас сургалтын төлбөрөө Төрийн сангаар дамжуулан тухайн сургуулийнхаа дансанд шилжүүлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн тус хуулийн 10.3-т “Дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцна” гэж заасны дагуу 2011-2012 оны хичээлийн жилийн эрүүл мэндийн даатгалын төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хөрөнгөөс зарцуулна.
2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газрын 2011-08-17-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
www.shuum.mn