logo
Улаанбаатар бохир агаартай хотуудын тавдугаарт жагсаж байна

Улаанбаатар бохир агаартай хотуудын тавдугаарт жагсаж байна

2011/09/01
ДЭМБ-ын мэргэжилтнvvд уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаар өнгөрөгч оны сvvлээр чуулахдаа дэлхийн хамгийн бохир агаартай 10 хотыг нэрлэжээ. Мексикийн Канкун хотноо болсон уг чуулганаар агаар мандлын бохирдол хэрээс хэтэрч хvмvvс амьсгалахад ч аюултай болсныг онцлоод зогсохгvй озоны давхарга хэт нимгэрч хойд, өмнөд туйлын мөсөн бvрхvvл хайлан далайн тvвшин нэмэгдэж байгааг эрдэмтэд анхааруулсан байна. Агаарын бохирдлоос болж амьсгалын замын өвчний дэгдэлт эрс өсч, зvрхний өвчин, хорт хавдраар өвчлөгсдийн тоо өдрөөр бус цагаар хэмжигдэж болж. Гэтэл дэлхийн хамгийн бохир агаартай 10 хот нь хvн амын өсөлт, нягтралаараа толгой цохиж байгаа нь ДЭМБ-ын шинжээчдын санааг зовоож эхэлжээ. Ялангуяа энэ хотуудын агаарын бохирдолд жинтэй хувь нэмэр оруулагч нь хvхрийн давхар исэл. Ихэвчлэн нvvрсний шаталтаас ялгардаг эл хий нvдний төрөл бvрийн эмгэг, ханиалга, багтраа зэрэг амьсгалын замын өвчин vvсгэдэг. Тvvний араас цахилгаан станц, тээврийн хэрэгслээс ялгардаг хорт хий буюу азотын давхар ислийг нэрлэж болно. Энэ нь мөгөөрсөн хоолойн vрэвсэл, уушгины төрөл бvрийн эмгэг vvсгэдэг. ДЭМБ-ын мэргэжилтнvvдийн нэрлэсэн хамгийн бохир агаартай 10 хотыг танилцуулъя. Энэхvv жагсаалтыг өнгөрсөн жилvvдэд явуулсан олон арван судалгаанд тулгуурлан гаргажээ.
1. Бээжин, Хятад
Судалгаагаар Бээжингийн агаар тус хотын иргэдийг мансууруулах хэмжээнд хvртлээ бохирджээ. Vvний улмаас хvvхэд, өндер настнууд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэн байна. Гэхдээ 2000-2005 онд тус хотын агаарын найрлага дахь хvхрийн давхар исэл хэрээс хэтэрсэн. Харин тус улсын Засгийн газар 2008 оны Бээжингийн олимпийн өмнө агаарын чанарыг сайжруулах олон арга хэмжээ авснаар байдал харьцангуй сайжирчээ. Гэхдээ л агаарын бохирдлоороо тэргvvлсэн хэвээр.
 2. Шинэ Дели
Хамгийн бохир агаартай хотын аман хvзvvнд жагсчээ. Учир нь, тус хотын агаар байх ёстой хэмжээнээсээ зургаа дахин их бохирдолттой гарсан байна. Тvvнчлэн 13.8 сая хvн амтай тус хотын таван хvн тутмын хоёр нь амьсгалын замын өвчтэй. Нөгөөтэйгvvр агаарын бохирдлыг цахилгаан, дулааны станцаас гарах утаанаас илvvтэй хэт ачаалалтай авто замын хөдөлгөөнд оролцогч автомашины утаа, тоос шороо бохирдуулдаг аж. Иймээс амьсгалын замын өвчнөөр нас барагсдын дотор таксины жолооч, барилгачид өндөр хувь эзэлдэг болохыг тогтоожээ.
 3. Сантьяго, Чили
Хот орчмын агаар мандлын шоо метр тутамд хорт хий 50 микрограммаас илvv байвал аюултай ч Чилийн нийслэлийн агаар дээрх хэмжээс метр тутамд 200 микрограмм хорт хий агуулдаг гэвэл Та итгэх vv. 2008 онд тус хотод зарим өдөр агаар дахь хорт хий 444 микрограммд хvрч байжээ.
4. Мехико, Мексик
Австрийн Зальцбургийн их сургуулийн судлаачдын дvгнэснээр Мехико хот хvхэр болон азотын давхар ислээс гадна нvvрстөрөгчийн ислээр баялаг. Бараг едөр бvр тус хотын амьдрал өтгөн манан дунд өнгөрдөг. Иймдээ ч хорт хийн хаягдал хамгийн их ялгаруулагч хотын жагсаалтыг олон жил тэргvvлсээр ирсэн. Дэлхийн хамгийн их хvн амтай тус хот мөн хамгийн тvгжрэлтэй авто замтай. Хэдэн арван км vргэлжлэх тvгжрэлээс болж тус улсын засаг захиргаа нисдэг тэрэг ашиглах эрхийг бизнесмэнvvддээ олгожээ.
5. Улаанбаатар, Монгол
Томоохон хотуудын агаарт ялгаруулах хорт хийний хэмжээг ДЭМБ тогтоодог. Харин Улаанбаатар энэ хэмжээг жил бvр дунджаар 14 дахин давуулан “биелvvлдэг” аж. Агаарын бохирдол ихтэй болохоор хотын иргэд амьсгалын замын архаг өвчин, зvрх судасны өвчнөөр өвчлөх нь элбэг. Ялангуяа, өвлийн улиралд автомашинууд урд талын гэрлээ асаах хэмжээний өтгөн манан өдрийн турш хотыг бvрхдэг.
6. Каир, Египет
Египетийн Каир цахилгаан станц, vйлдвэрvvд гэхээсээ жижиг сажиг зvйлvvдээс агаар нь бохирддогоороо Шинэ Делигийн дараа ордог. ДЭМБ-аас явуулсан судалгаагаар тус хотын иргэд өдөрт 7.8 сая хайрцаг тамхи татдаг болохыг тогтоожээ. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас тус хотын vvл ихэвчлэн бараан өнгөтэй байдаг.
7. Чонгкинг, Хятад
Хятадын хvн ам хамгийн хурдан өсч буй хотын нэг Чонгкингт нvvрснээс эрчим хvч гарган авдаг аж vйлдвэр, цахилгаан станц олон. Иймээс нvvрснээс хэт хамааралтай эл хотын агаар бяцхан оршин суугчдын эрvvл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хvрчээ. Чонгкинг хотын 14-өөс доош насны хvvхдvvдийн 4.63 хувь нь багтраатай гэх судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байна.
8. Гvанжу, Хятад
Хятадын өмнө зvгийн Гуандун мужийн нийслэл Гуанжу 12 сая орчим хvн амтай бөгөөд 2007 он хvртэл Бээжингээс муу агаартай байжээ. Аж vйлдвэр өндөр хөгжсөн боомт хот агаар дахь хvхрийн давхар ислээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Иймээс хотын оршин суугчдын дунд бvгшvvлж ханиах, бие сулбайх, толгой эргэх, бөөлжис хvрэх зэрэг шинж тэмдэг өндөр хувьтай байдаг.
9. Хонконг, Хятад
Хонконгийн агаар дахь азот, хvхэр, нvvрстөрөгчийн ислийн төвшин байх ёстой хэмжээнээсээ хэдэнтээ давжээ. Хятадын Гуанжу хотоос 120 км хvрэхгvй зайтай оршдог энэ хотын агаарын бохирдол шоо метр тутамд 500 микрограмм хvрч байсан. Харин өдгөө ДЭМБ-ын стандартаас 12-14 дахин их гарчээ. Хотын оршин суугчдын 70 хувь нь хотын агаар “Маш муу” гэсэн vнэлэлт өгчээ.
10. Кабул, Афгинстан
Хvн ам ихсэхийн хэрээр агаарын бохирдол нь хэрээс хэтэрсэн хотын нэг бол Кабул. Тус хотын иргэдийн тоо өдгөө таван саяд хvрсэн. Vvний зэрэгцээ оршин суугчдын ихэнх нь хийгээр ажилладаг цахилгаан vvсгvvр, зуух ашигладаг. Тvvнчлэн автомашины утаа нэмэгдэнэ. Оршин суугчид дулаацахын тулд заримдаа автомашины дугуй тvлдэг нь агаарын бохирдолд нөлөөлжээ. Иймээс тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай агаарын бохирдол аюултай хэмжээнд хvрснийг онцлоод яаралтай арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад даалгажээ.
 by Bor Shuvuu           
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш