НҮБ "Хайян" хэмээх хар салхины улмаас их хэмжээний хохирол амсаад байгаа Филиппиний ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргалаа.
Энэ хүрээнд 301 сая ам.долларыг тусламжийн санд төвлөрүүлэхээр зорьж байгаа юм байна. Өнгөрсөн баасан гарагт Филиппиний Лэйте, Самар мужуудыг дайрсан хар салхины уршгаар амь үрэгдсэн хүний тоо 10 мянгад хүрч магадгүй байгаа юм.
НҮБ –аас мэдээлснээр энэхүү байгалийн аюулын улмаас 670 гаруй мянган хүн орон гэргүй болсноос гадна 11 сая гаруй хүн ямар нэг байдлаар хохирол амсчээ. Уг нь Филиппиний эрх баригчид хар салхи дэгдэхээс өмнө олон зуун мянган иргэдээ нүүлгэн шилжүүлээд байсан юм.
Гэхдээ хоргодох байр болгон ашигласан сургууль, сүмийн барилгууд хар салхины үеэр нурж сүйджээ. Хайян хар салхины үеэр салхины хурд 275 км цагт хүрсэн бөгөөд далайн давалгааны өндөр дээд тал нь 15 метр хүрсэн байна. Филиппин улс 2014 оны төсвийнхөө 20 хувийг сэргээн босголтын ажилд зарцуулна гэсэн тооцоо гараад байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/