logo
Арабын ертөнц дэх эмэгтэйчүүдэд хамгийн

Арабын ертөнц дэх эмэгтэйчүүдэд хамгийн "халгаатай" улс - Египет

2013/11/13
Арабын ертөнц дэх эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг улсаар Египет тодорчээ. "Thomson Reuters" сангаас явуулсан судалгаагаар тус улсад консерватив Исламист бүлгүүдийн тоо өсч байгаагаас гадна ёс бус бэлгийн харьцаа, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг хүчээр гэрлүүлэх явдал газар авсан нь тогтоогдсон байна.

Египетээс дутахгүй эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг улсуудын тоонд Ирак, Саудын Араб, Сири болон Иемен оржээ. Мэргэжилтнүүд Арабын Холбооны гишүүн 21 улс болон Сирийн 330 гаруй жендерийн мэргэжилтнүүдийн дунд санал асуулга явуулсны дүнд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Харин арлын улс болох Комор эмэгтэйчүүдийн эрхийн үзүүлэлтээрээ хамгийн эерэг үнэлгээ авчээ.

Тодруулбал тус улсад засгийн газрын сайдуудын 20 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Коморын араас Оман, Кувэйт, Йордан, Катар улсууд бичигджээ. Дашрамд дурдахад өнгөрсөн 4-р сард НҮБ –аас байгууллагаас гаргасан тайланд онцолсноор Египетэд нийт охид эмэгтэйчүүдийн 99.3 хувь нь бэлгийн дарамтанд ямар нэг байдлаар өртсөн байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш