УИХ-ын даргын зөвлөх, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа.
-Монголд бие даасан хүүхдийн эмнэлэг гэж алга. Гэтэл бидний санаачилаагүй ажлыг Ажиа гэгээнтэн сэдэж, хандив цуглуулан цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барьж эхэлсэн. Энэ эмнэлгийг барих саналыг анх таныг гаргасан гэж сонссон. Та Ажиа гэгээнтэй анх хэзээ уулзаж байв?
-2005 онд Японд ажлаар очих үед Далай багшийн монголчуудтай хийсэн уулзалт дээр Ажиа Ринбучий багштай танилцсан. 2011 онд Ажиа Ринбучий Монголд ирэхэд Эрүүл мэндийн сайдын хувьд надтай уулзаад “Монголд хавдрын өвчлөл их байдаг юм байна. Би монгол хүн болохоор монголчууддаа зориулж, хавдрын эмнэлэг барьж өгье. Зөвшөөрөл өгөөч” гэж санал тавьсан. Тэгэхэд нь насанд хүрсэн хүнд зориулсан хавдрын эмнэлэг шаардлагагүй. Харин цусны эмгэгтэй, зовж зүдэрч буй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Хоёр хоногийн дараа гэгээнтэн таны саналыг хүлээж авлаа гэж хариу өгсөн. Ингээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагад үүрэг өгч, хотын удирдлагуудад санал тавьж, газрын зөвшөөрлийг нь олгуулаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан дотор шинэ эмнэлэг барихаар болсон л доо.
-Хөрөнгө мөнгөний хувьд дандаа хандиваар баригдаж байгаа хэрэг үү. Нийтдээ хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай юм бол оо?
-Ажиа Ринбучий монгол хүүхдийн төлөө буян бодож, асар их мөнгийг дэлхийн улс орнуудын шүтэн бишрэгч нараасаа хандиваар цуглуулж, зураг төслийг нь хийлгээд 2012 оноос энэ эмнэлгийг барьж эхэлсэн. 4.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгыг богино хугацааны дотор хандиваар барьж дуусгана гэдэг хэцүү. Гэхдээ л нэг жилийн дотор гурав орчим тэрбум төгрөгийг хандиваар цуглуулж, зургаан давхар барилгыг бүхэлд нь босгочихоод байна.
Сая Ажиа Ринбучий Монголд ирээд хоёр сар гаруй болохдоо хандив цуглуулах хүлээн авалт, урлагийн тоглолт зохион байгуулаад буцлаа. 4.1 тэрбум төгрөг бол зөвхөн барилгын зардал. Цаана нь бүх тавилга, тоног төхөөрөмжийг мөн хандиваар цуглуулах юм. Барилгын материалаас шалтгаалж үнэ өсөөд байна гэж ярьж байсан.
-УИХ-ын дарга З.Энхболд Ажиа гэгээний бариулж буй цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт улсын төсвөөс 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргаж, Байнгын хороогоор дэмжигдээд байгаа. Төрөөс үүнээс гадна ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлсэн юм болов уу?
-Үнэнийг хэлэхэд, төр засгаас ямар ч дэмжлэг байхгүй. Хандив гэдэг чинь их хэмжээгээр ороод ирдэггүй болохоор барилгын ажил нь удааширч байгаа мэдээлэл ирсэн. Тийм учраас УИХ-ын дарга төсвөөс 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргаж Байнгын хорооны гишүүд дэмжсэн. Хэрэв энэ мөнгийг төрөөс олгочихвол өвлийн улиралд дотор заслын бүх ажлыг нь хийж дуусгаад ирэх хавар ашиглалтад орох бүрэн боломжтой юм билээ. Барилгын компанийн залуучууд нь хүүхдийн төлөө буянтай үйлс бүтээж буй учир чин сэтгэлээсээ бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байгаа. Үнэхээр буянтай сайхан ажил шүү дээ.
-Энэ эмнэлэг тэгээд хувийнх юм уу аль эсвэл төрийн мэдэлд байх уу?

-Хувийн эмнэлэг гэсэн хардлага байдаг юм шиг. Ажиа Ринбучий анх санаачилга гаргахдаа Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд буян болж нэг юм хийж өгье гэсэн санал тавьсан. Нэгэнт хандивын хөрөнгөөр барьж босгож байгаа болохоор хамгийн дээд давхарт нь өөрийнхөө буян номын өрөөг хүүхэд, эцэг эхчүүдэд зориулж засч тохижуулж үлдээх юм. Эмнэлгийг барьж дуусгаад тоног төхөөрөмжөө тавиад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдэлд өгнө. Энэ эмнэлэгт яаралтай түргэн тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэгчдийн тусгай тасаг, оношилгооны лаборатор, сургалтын заал гээд бүгд байна. Цусны эмгэгтэй хүүхэд эцэг эхийн асрамжинд байдаг учраас өрөө бүр нь ариун цэврийн өрөө, сахиурын ор, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 50 ортой тусгай эмчилгээний тасагтай. Мөн 25 ортой нярайн эрчимт эмчилгээний тасаг ажиллана. Хүүхдэд оношилгоо эмчилгээ хийхээр урилгаар түр ирж ажиллах гадаадын эмч нарт зориулсан хэдэн өрөө хүртэл байгаа.
-Хүүхдийн зүрхний мэс заслыг ч гэсэн энэ эмнэлэгтээ хийнэ гэж сонссон?
-Тийм. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 0-3 насны хүүхдийн зүрхний мэс засал хийхэд зориулсан Ангографын аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулж, мэс заслыг манай эмч нар хийнэ. Өмнө нь Ерөнхий сайдын санаачилсан ротари клубийн шугамаар олон арван хүүхэд дотоод, гадаадад зүрхний мэс засалд орж байсан. Зүрхний ямар нэг гажигтай төрсөн хүүхдийг эрүүл саруул болгоход энэ тасаг чухал үүрэг гүйцэтгэнэ. Алийн болгон бид хүүхдээ тэврээд гадаад явах билээ дээ. Тоног төхөөрөмж л дутаад байсан юм. Харин гурваас дээш насны хүүхэд, том хүний зүрхний мэс засал Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгтээ хийгдэнэ. Тэнд мэргэшсэн өндөр мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа. Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж ч авсан.
-Хүүхдийн эмнэлэг барихад цаана нь дутаж байгаа мөнгийг цуглуулахад УИХ-ын дарга З.Энхболд болон таны зүгээс УИХ-ын гишүүдийг уриалах боломжтой юу. Жишээ нь, цалингаа хандивлах ч юм уу?
-Ийм уриалга сонин хэвлэл, цахим ертөнцөөр маш их явж байгаа. Манай УИХ-ын эмэгтэй гишүүд гэхэд өөрсдийн санаачилгаар хүн бүр 500 мянган төгрөгийн хандив өгөхөөр болсон гэсэн. Харин энэ дашрамд, манай үндэсний компаниуд санаачилга гаргаж энэ хандивын хөдөлгөөнд оролцоосой гэж хэлмээр байна. Ажиа Ринбучий багшийн хандивын уриалгад “Суварга босгох нь буянтай хэдий ч хүүхдийн эмнэлэг барих нь түүнээс хавьгүй илүү буян болно” гэж хэлсэн байдаг юм. Эрүүл саруул болсон хүүхдүүдийн буян заяа дуусахгүй шүү дээ.
-Нэгэнт л энэ эмнэлэг төрийн өмч болох юм бол дутуу хөрөнгийг нь төсвөөс гаргачихаж болохгүй хэрэг үү?
-УИХ-ын дарга З.Энхболд дутууг нь яаж гүйцээх юм бэ гэж асуусан л даа. Гэхдээ энэ өвөл дотоод ажилд шаардагдах хөрөнгө оруулалт энэ хэмжээнд байхад болно гэсэн юм. Ажиа Ринбучийн энэ үйлсэд олон хүн оролцохын хэрээр өвчтэй хүүхдэд ч, хандив өгсөн хүнд ч буян болно гэж ярьдаг. Миний бодлоор УИХ-ын дарга, Монголын төр энэ хүний санаачилгыг бодитой дэмжиж байгаа нь л чухал шүү дээ.

-Ер нь, 2014 оны төсөвт эмнэлэг сургууль, цэцэрлэгийн барилгуудад мөнгө тусгахгүй байхаар төлөвлөсөн гэх юм. Эмнэлэг барихад мөнгө өгөхгүй гэдгийг юү гэж ойлгох вэ. Хэр оновчтой шийдвэр юм бол?
-Шинээр барих барилга ховор байгаа. Тэр ч бүү хэл хугацаа алдаж байгаа барилгуудын төсвийг царцаах бодлого барьж байна. Миний ойлгосноор шаардлагатай нэмэлт хөрөнгийг төсөвт үлдээгээд, нарийн шалгаж тодруулаад бодитой гэснийг нь хавар төсвийн тодотгол хийж үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн бололтой юм билээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хувьд хэрэггүй барилга нэг ч байхгүй. Ер нь, социализмын үеийн энэ олон зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг үүргээ гүйцэтгээд ашиглалтын хугацаа нь дуусчихлаа. Нөгөө талаас орчин үеийн шаардлага хангахааргүй, стандартын бус гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тийм орчинд хүүхдээ хүмүүжүүлнэ, сургана, иргэдээ эмчилнэ, эрүүл саруул болгоно гэж яриад яахав. Тэгэхээр л сургууль эмнэлэг, цэцэрлэг барихгүй гэдэг нь тийм ч оновчтой зүйл биш. Харин хямд төсөр орчин үеийн технологи ашиглах, олон улсын стандартад нийцүүлнэ гэж яривал өөр хэрэг. Монголын “мундаг” архитекторчдын 10 тэрбумын зураг төсөвтөй эмнэлгийн барилгыг яг адилхан зургийн даалгавар өгч солонгосуудаар хийлгэхэд 40 саяын зураг төсөв хийж байна шүү дээ. Барилга нь 18 тэрбум төгрөг, бусад нь бүгд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбогдсон дэд бүтцийн байгууламж байх жишээтэй. Тэгэхээр бид эмнэлэг гэж юу барьдаг нь ойлгомжтой биз дээ. Ийм юм ярихаар ойлгодог нь ч алга.
-Эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд энэ салбарын өнөөгийн байдлын талаар таны бодлыг сонсвол?
-Өмнө нь, сайд байсан хүн тийм, ийм гэж элдэв юм ярих нь ес зүйн хувьд зохимжгүй. Тэртэй тэргүй Монголын ард түмэн, эрүүл мэндийн салбарынхан үнэлж цэгнэнэ. Гэхдээ хэлэхээс аргагүй зүйл байх л юм. Жишээлбэл, ЭМЯ-ны ажил хариуцсан нөхдүүд 2013 оны засварын болон тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалтаа бүрэн ашиглаж чадсангүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн засварт 750 сая төгрөг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн засварт 500 сая төгрөг гээд эмнэлгүүдийн батлагдсан төсөвт ажлыг хийж чадсангүй. 2013 онд төсөвт тусгаж өгсөн 1,8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэгцээт зүйлийг нь авч өгөөгүйгээс Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор ашиглалтад ороод хэдэн сар цоожтой байна. Ингэж ажиллаж болохгүй ээ. Үнэндээ, эдийн засаг хүндэрч шинээр эмнэлэг барих төсөв хөрөнгө хасагдаж байгаа ч салбарын сайдаар ажиллах хугацаандаа олон арван барилгыг шинээр барих, засварлах, хөрөнгө оруулалтыг зоригтой дэвшүүлж Засгийн газар, УИХ-аар шийдүүлж чадсандаа баяртай байдаг. Нөгөө түшээд авна уу, түлхээд хаяна уу гэдэг шиг дутуу үлдсэн хэдийг нь гүйцээх эсэх нь миний асуудал биш болчихлоо. Эмнэлэг бол тамгын газар биш шүү дээ. Түмний эрүүл мэндийн төлөө зориулсан хөрөнгө оруулалт. Төрөх гэж байгаа ээж, өвдөж уйлсан хүүхдүүд, бэртэж түлэгдсэн хүмүүс хараад л сууж байгаа. Цаана нь гэртээ цоожлуулсан бяцхан үрс, хичээлийн танхимдаа багталцаж ядан суух сурагчид маань нэг юм хэлээд л байна шүү дээ.
-Үеийн үед эрүүл мэндийн салбарыг хоцрогдсон, унасан, хэвтсэн гээд л шүүмжилдэг. Яавал энэ салбарыг босгож ирэх бол?
-Юуны чинь босгох вэ? 90 жил босоогоороо байж иргэдээ өвчин эмгэгээс нь салгаж 1921 онд 600 гаруйхан мянган хүнтэй байсан Монгол Улсыг гурван сая шахам иргэнтэй болтол нь эрүүл мэндийн манаанд зогсч байгаа салбар шүү дээ. Унаад, хэвтээд, сүйрчихсэн юм алга. Уулын мухарт байгаа ганц гэрт хүртэл эмнэлгийн тусламж очиж л байна. Харин эрүүл мэндийн салбар орчин үеийн шаардлагаас хоцорч байна гэж яривал өөр хэрэг. Хоцрогдлоос хэн гаргах үүрэгтэй юм бэ. Төр засаг нь бодлогоороо л хийх ёстой биз дээ. Гэтэл 30 гаруй жил боловсрол, эрүүл мэндийн салбарыг төсвийн үлдэгдлээр аргацааж ирсэн. Орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгээ барьж, дэлхийн төвшний тоног төхөөрөмжөөр хангаж, тэр хэмжээнд ажиллах эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад давтан бэлтгэх нь төр засгийн үүрэг болохоос эмч, эмнэлгийн ажилтны хэрхэн биш шүү дээ. Тийм учраас миний бие энэ бодлогыг 2008-2012 онд зоригтой хэрэгжүүлж эхлүүлсэн. Шулуухан хэлэхэд, Хамтарсан Засгийн газарт АН-аас томилогдож ажилласан сайдынх нь боловсруулж батлуулсан өчнөөн хууль, хөтөлбөр, стратеги, “Эрүүл монгол хүн” сонгуулийн мөрийн хөтөлбөр нь байна. Элдэв шинэчлэл, бодлого боловсруулах гэж цаас нухаж, эмнэлгүүдийн үйл ажиллагааг доголдуулж байхын оронд өмнөхөө үргэлжлүүлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлаа барьж аваад хийх л хэрэгтэй.

-Тэгвэл тэр мөрийн хөтөлбөр дундаас амжилттай хийсэн ажил нь юу байгааг нэрлээч?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг дөрвөн жилд тав дахин нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Уг нь, АН-ын сонгуулийн хөтөлбөрт 2013 онд тоног төхөөрөмжид 130 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан юм. Энэ бодлогыг Ерөнхий сайд сайн хэрэгжүүлж байна. Өөрийн мэдлийн багцаас 20 гаруй тэрбумыг 11 аймгийн оношилгооны төвийн тоног төхөөрөмж авахад, дөрвөн тэрбум гаруй төгрөгийг Нэгдүгээр эмнэлгийн эрхтэн шилжүүлэх мэс заслын тоног төхөөрөмж авахад зориулж гаргасан.
Сая Нэгдүгээр эмнэлгийн өдөрлөгт очиход элэг шилжүүлэх, ясны чөмөг, хэм шилжүүлэх мэс заслын өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, чанарын технологи яг л Солонгосын “Асана” болон “Гэгээн Марияагийн” эмнэлэг шиг болж. 2010 онд 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эхлүүлсэн ажил маань тоног төхөөрөмжийн хувьд ийм төвшинд хүрсэнд үнэхээр баяртай байгаа. Манай эмч нар солонгосчуудтай хамтраад 11 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгээд байна. Одоо эмч нар маань удахгүй чөмөг, ясны хэм шилжүүлнэ гэж байна. Энэ том дэвшил биз дээ. 2012 оны төсөвт суулгаж өгсөн хөрөнгөөр шинэ Ангографын аппарат авч байрлуулсан байна. Өөрсдийн санаачилга гадаадын байгууллагын тусламжаар эмнэлгийн хамт олон маань ариутгалын системээ шинэчилж орчин үеийн тоног төхөөрөмж тавьж, стандартын өндөр төвшинд өөрчилж. Өвчтөн төдийгүй эмч сувилагчид маань эмнэлгийн багаж хэрэгслээс халдвар авах аюулаас салсан байна. Энэ чинь л ажил шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар танд бодож санасан зүйл байна уу?
-Төсвийн үр ашгийг дээшлүүлэх талаар ярьж, хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Нэг загварын зураг төсөвтөй болно гэдэг маш зөв. 2009 оноос Халдварт сүрьеэгийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийг аймаг, суманд нэг загварын зургаар барьж эхэлсэн. Зургийн мөнгийг маш их хэмнэдэг юм. Нэг зүйлийг хэлэхэд, Японы Ерөнхий сайд Монголд ирээд Анагаах ухааны сургуулийн эмчилгээ, сургалтын зориулалттай эмнэлэг барихад туслахаар болсон. Саяхан үүнтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарлаа. Миний бодлоор зураг төсөл нь хийгдээгүй энэ эмнэлгийг БЗД-т газар авч хэдэн жил барина гэхийн оронд энэ хөрөнгийг Нэгдүгээр эмнэлгийн шинээр барих оношилгоо, мэс заслын төвийн өргөтгөлд зориулмаар байгаа юм. Солонгосын компаниар хийлгэсэн орчин үеийн зураг төсөвтэй шүү дээ. Тэгээд Нэгдүгээр эмнэлгийг их сургуулийн эмнэлэг болгон өөрчлөх хэрэгтэй. Ингэвэл эмнэлгийн нэр хүнд ч өснө, сургууль ч эмнэлэгтэй болно. Эмнэлэг, сургууль хоёр гучин алхамын зайтай болохоор клиникийн болон сургуулийн эмч, багш нар эмнэлэг, сургуульдаа хослон ажиллах боломж бүрдэнэ. Мэргэжилтний чанар ч сайжирна. Төсөвт ч ашигтай. Нэг шинэ эмнэлэг бариад их сургуулийн эмнэлэг гэж дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдөнө гэхэд асар их хугацаа шаардана. Их сургуулийн эмнэлэг гэдэг дүүргийн нэгдсэн эмнэлэг биш шүү дээ. Үүнийг хийчихвэл анагаах ухааны боловсон хүчин бэлтгэх тогтолцоонд том шинэчлэл хийлээ гэсэн үг. Үүнийг ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн даргын хувьд хэлж байгаа юм шүү. Энэ мэтчлэн бодсон санасан зүйл бишгүй л байна даа.

Эх сурвалж: Ардчилал сонин