logo
Тимошенко торны цаана үлдэх үү?

Тимошенко торны цаана үлдэх үү?

2013/11/14
Украйны Парламент шоронд хоригдож байгаа Юлия Тимошенкогийн талаар санал хураалт явуулахаар товлоод байсан ч уг санал хураалтыг цуцалсан байна. Тимошенког гадны улс уу явуулж эмчилгээ хийхийг зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төсөл дээр тохиролцоонд хүрэх оролдлогууд ч гацаанд оржээ.

Тодруулбал лхагва гарагт парламентын гишүүдийн хэлснээр ял авсан иргэдэд гадны улсад эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг эцэслэн боловсруулах засгийн газар болон сөрөг хүчний оролдлого үр дүнд хүрээгүй юм байна. Уг нь энэ хууль батлагдвал ерөнхий сайд асан Тимошенкод Герман руу явж эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөх байжээ. Ерөнхийлөгч Януковичийн эртний хүчтэй өрсөлдөгч тэрээр ОХУ-тай байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр 2011 онд буруутгагдаж, 7 жилийн ял эдэлж байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш