logo
19-тэй Кортни Стодден 53 настай нөхрөөсөө салав

19-тэй Кортни Стодден 53 настай нөхрөөсөө салав

2013/11/14
Реалити шоуны од Кортни Стодден өөрөөсөө олон насаар ах нөхрөөсөө салснаасаа хэдэн өдрийн дараа эрх чөлөөтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа тухайгаа санаа зоволгүй ярьжээ. Стодден дөнгөж 16-тай байхдаа буюу 2011 онд тухайн үед 51 настай байсан, "Lost" киноны од Доуг Хатчисонтой гэрлэж байсан юм. Тэрээр "Надад сайхан байна. Мэдээж ямар ч салалт маш стресстэй байдаг" хэмээн саяхан "E! News" –т ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Хатчисонтой чухам юунаас болоод болж бүтээгүй талаар асуухад тэрээр "Мэдээж миний нас" хэмээн шулуухан хариулсан байна. Мөн тэрээр "Би ахиад жаахан охин болсон юм шиг санагдаж байна, ахиад бүгдийг эхнээс нь эхлэх боломж надад гарч ирж байна" хэмээн ярьжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш