logo
Хятадын сэтгүүлчид сургалтанд хамрагдана

Хятадын сэтгүүлчид сургалтанд хамрагдана

2013/11/14
Хятадын Хэвлэл мэдээлэл, радио, кино болон телевизийн төрийн хяналтын газрын шийдвэрээр тус улсын 250 мянга орчим сурвалжлагч социализм, марксизм гэх мэт зургаан  сэдвээр номын дуу сонсох болжээ.

Үүний зорилго нь социализмын тухай онолууд, сэтгүүлзүйн талаарх марксизмын үзэл болон ташаа мэдээлэхээс урьдчилан сэргийлэхэд орших ажээ.

Уг сургалт нь энэ оны эцэс хүртэл явагдах бөгөөд суралцагчид сэтгүүлчийн албан ёсны үнэмлэхээ сунгуулахаас өмнө буюу ирэх оны 1-2 дугаар сард шалгалт өгөх шаардлагатай юм. Хятадад энэ үнэмлэхгүйгээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллах боломжгүй гэж тусгай журам гаргасан байдаг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш