logo
МАХН-ынхан Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг дэмжлээ

МАХН-ынхан Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг дэмжлээ

2013/11/14

Жил болгоны 11 дүгээр сарын 14 өдрийг чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр МАХН-ынхан дэмжиж байгаагаа илэрхийлэн намын төв байрандаа арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд намын гишүүд дэмжигчидээс гадна дүүрэг, хороодын иргэд хамрагдаж үнэ төлбөргүй оношлогоонд хамтаргдсан юм. Мөн “Diabetes” клиникийн ерөнхий эмч, доктор И.Энхсайхан ирж хүмүүст чихрийн шижин өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм.

Дэлхий нийтэд энэхүү аймшигт өвчнөөр 286 сая хүн өвчилж, 10 секунд тутамд 1 хүн алтан амиа алдаж, мөн 10 секунд тутамд 2 хүн оношлогдож байдаг ажээ. Манай орны хувьд 2007 онд 76 мянган хүн оношлогдож байсан бол энэ тоо 6 жилийн дотор 3 дахин өссөн гэсэн судалгаа байдаг байна. Гэтэл Монголын улстөрчид, улс төрийн намууд хэдхэн сэдэвт анхаарлаа хандуулан ажиллаж байгааг МАХН-ынхан шүүмжилж ямарваа нэгэн улс төрийн нам, улстөрчдийн гол үйл ажиллагаа нь хүн төвтэй байх учиртайг хэллээ. Тус арга хэмжээг зохион байгуулж байгаа МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн “Манай улс төрийн нам, улстөрчид уул уурхай, хөрөнгө оруулалт, дарга удирдлага сонгох зэрэгт л гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Улстөрч, улс төрийн намуудын гол үйл ажиллагааны эцсий үр дүн нь Монгол хүний төлөө байх учиртай. Тиймээс манай нам чихрийн шижин өвчтэй тэмцэх дэлхийн өдрийг дэмжиж өнөөдөр арга хэмжээ зохион байгууллаа. Мөн цаашид уламжлал болгохоор төлөвлөж байна” хэмээн ярьсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш