logo
Зар сурталчилгааны салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлно

Зар сурталчилгааны салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлно

2013/11/15
Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны байгууллага, бизнес эрхлэгч, маркетеруудад зориулсан “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн, яармаг-2013” арга хэмжээ зохион байгууллагдах гэж байна. Үзэсгэлэн яармагийг Мэдээллийн технологи, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны газар, харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол Маркетер” ТББ хамтран зохион байгуулах аж.

Тус арга хэмжээгээр зар сурталчилгааны салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлон, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг танилцуулах юм байна. Мөн хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудад дотоод болон гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хэрэглэгчийн хүрээгээ тэлэх боломжийг олгох, реклам, сурталчилгаа түгээгч сувгууд болон бүтээгч, үйлдвэрлэгч байгууллагуудад үнэн бодит мэдээлэл өгөхөд ач холбогдол нь орших аж. 

“Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн, яармаг-2013” арга хэмжээ нь үзэсгэлэн болон бага хурал гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгууллагдах бөгөөд энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Телевиз, сонин сэтгүүл, вэб сайт, ФМ радио, хэвлэл болон мэдээллийн технологийн компани, сав баглаа боодол, бэлэг дурсгал, хаяг реклам, гэрэлтүүлгийн үйлчилгээ, и-мэйл болон мессеж маркетинг, лавлах үйлчилгээ үзүүлэгчид, зар сурталчилгааны самбар, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, рекламны болон фото студи, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид уг үзэсгэлэн яармагт оролцох боломжтой юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш