logo
Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2013/11/15

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр / 2013.11.15 / үдээс өмнө хуралдаж “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлгийн үед олонхийн дэмжлэг авсан саналыг тусгасан төслийг танилцууллаа. Танилцуулгатай холбоотой асуулт гараагүй тул эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш