logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгнө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгнө

2013/11/15

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна . Үүний дараа Засгийн газрын цаг буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг 14.0 цагт “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгөх ажээ.

Энэ оны улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар манай улс 3,321,4 км автозам, 175,1 км хатуу хучилттай замд 947,1 тэрбум төгрөг зарцуулах ёстойгоос 522,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Тус хөрөнгөөр 1702,3 км хатуу хучилттай  замыг барьж, 360,6 км замыг дуусган улсын комисст хүлээлгэн өгчээ. “Гудамж” төслийн хүрээнд 16 уулзварыг засварлан ашиглалтад өгөөд байна. 33 уулзвар, зарим зам, хурдын замуудыг хийж гүйцэтгэхэд 34 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш