Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозотой уулзана.
Түүнчлэн айлчлалын үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнуудад лекц уншина.