УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Жаст групп”-ийн захирал асан Ш.Батхүү 2008-2012 онуудад Английн “Стандарт” банкнаас авсан зээлээ эргэн төлөөгүй хэргийг шалгаж байгаабилээ. Шалгалтын явцад Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХК, мөн төрийн өмчийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн нь манай улсын криминалистикийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогджээ.